Манай цахим хуудсанд тавтай морил


Монгол улсын эмчилгээний практикт олон улсад хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн шинэ эмийг нэвтрүүлэх, эмзүйн салбарт шинэ техник технологи НОУ ХАУ нэвтрүүлнэ.
МОН ENG

Цомбо ХХК-тай хамтран ажилладаг байгууллагууд болон хэрэглэгч та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн ажил үйлсэд  тань өндөр амжилт хүсье.

Цомбо ХХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ нь мэргэжлийн чадварлаг баг, эмзүйч , ажилтануудын маань нөр их хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэл төдийгүй үйлчлүүлэгч байгууллагууд, хэрэглэгч бүрийн итгэл, дэмжлэг гэдгийг хэлэхэд таатай байна.

Бид улсын хэмжээний эмнэлэг, эмийн сангуудад чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг тасралтгүй, жигд хүртээмжтэй нийлүүлэх, үйлдвэрлэлд шинэ техник технологи нэвтрүүлэх импортыг орлох эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх зорилт тавин шат дараатай төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эм хангамжийн салбарт 26 жилийн турш бид бүхэнд итгэл найдвар хүлээлгэн үйлчлүүлж буй нийт харилцагч, хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж явдагаа илэрхийлж эрүүл энхийг хүсье.

“Цомбо” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ерөнхий захирал, Эмзүйн ухааны доктор /Ph.d/, дэд профессор Р.Мөнхцэцэг