Манай цахим хуудсанд тавтай морил


Монгол улсын эмчилгээний практикт олон улсад хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн шинэ эмийг нэвтрүүлэх, эмзүйн салбарт шинэ техник технологи НОУ ХАУ нэвтрүүлнэ.
МОН ENG

Витамин С тарианы тухай

В И Т А М И Н С Витамин С -д нэг сонин чанар байдаг гэнэ. Организмын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар алдагдахад витамин С хамгийн түрүүнд байхгүй болдог. ​​

Ханиад хүрэх, халуурах, хоолой өвдөх, хордлого болох, бэртэл гэмтэл авах, мэс засалд орох, наркозонд орох , шүд өвдөх энэ бүх тохиолдолд витамин С байхгүй болж нөөцөө шавхсан байдаг гэнэ. Тэгэхээр ямар нэг байдлаар бие нь өвдсөн хүн хамгийн түрүүнд витамин С уух ёстой гэдэг нь харагдаж байна. Гүн стресс, сэтгэлийн хэт ачаалал бас витамин С -г байхгүй болгодог. Витамин С -р олон хүнийг эмчилсэн dr. Hugh Riordan гэдэг эмч нэг удаа могойд хатгуулжээ. Шууд ажил дээрээ ирээд витамин С -гээ үзтэл "0" зааж байна гэнэ. Тэгээд сувилагчаараа 15 гр вит С судсаараа хийлгээд үзтэл өөрчлөлтгүй байв гэнэ. Ингээд 5 өдөр 15 гр-г өдөр бүр хийлгэхэд дөнгөж доод хэмжээг зааж байна гэнэ. Дахиад хэд хоног 15гр -р хийж байж нормдоо ( 1,3-1,7 mg/dl) орсон гэнэ. Энэ нь ямар нэг бактери , вирусийн халдвар хордлогод маш өндөр тунгаар хийх хэрэгтэйг харуулсан жишээ болж байгаа юм. -Dr. WILLIAM J. MCCORMICK ( 1880 - 1968 ) -DR. FREDERICK ROBERT KLENNER ( 1907 - 1984 ) -DR. ROBERT F CATCART. ( 1932 - 2007 ) -DR. HUGH D. RIORDAN ( 1932 - 2005 ) Эдгээр эмч нарын хичээл зүтгэл , зориг тэвчээр , мэргэжилдээ үнэнч үлдсэний ачаар өнөөдөр бид витС -р олон хүнд өвчнийг үр дүнтэй эмчилж болдог юм байна гэдгийг , вит С -г өндөр тунгаар хийхэд ямарч гаж нөлөөгүй үр дүнтэй хямд аргаар эмчилж болдог юм байна гэдгийг мэдэж авсан билээ. Энэ судлаач ,эмч нарын бичсэн олон нийтлэл,ном байгаа, уншиж мэдлэгээ дээшлүүлээрэй . Тэд олон эмчийг араасаа дагуулснаас гадна олон мянган хүнийг эмчилсэн гавьяатай хүмүүс юм. Эдгээр эмч нар давсагний үрэвсэл , уушигний хатгалгаа ,үе мөчний үрэвсэл, судасны хатуурал, нүдний эвэрлэг бүрхүүлийн шарх , нүдний даралт , сахарын өвчин, хүнд металын хордлого, архаг ядаргаа, мэс заслын дараах хүндрэл , лейкоз зэрэг олон өвчнийг эмчилж болно гэдгийг харуулсан . Dr. William J McCormick - Канадын Торонто хотын эмч байсан бөгөөд халдварт бүх ӨВЧНИЙ ҮҮСЭХ ҮНДСЭН ШАЛТГААН БОЛ С ВИТАМИНЫ ДУТАГДАЛ гэж баталсан. Бактери , вирусийн эсрэг С витаминыг маш өндөр тунгаар хэрэглэх ёстой гэж бичиж өөрөө анх удаа өндөр тунгаар хэрэглэж байжээ . Витамин С бол бактерийн ялгаруулдаг хорын эсрэг антидот гэж хэлж байв. Бактерийн ялгаруулдаг хорыг витамин С шиг хүчтэй саармагжуулдаг бодис байхгүй гэж тэр байнга хэлдэг байжээ. Витамин С дархлааны эсүүдийг идэвхжүүлж , тоог нэмэгдүүлдэг тул халдварт өвчин болон хавдраас хамгаалдаг. Нобелийн 2 удаагийн шагналт Linus Pauling , Шотландын хавдрын мэс засалч Ewan Cameron-той хамтран Шотландын Vale of Leven хотын эмнэлэгт хавдрын сүүлийн шатандаа орсон ( өөр ямарч эмчилгээ тус болохгүй) өвчтөнүүдэд өдөр бүр 10гр витамин С өгч туршжээ. 1971 - 1976 хооронд үргэлжилсэн ба витамин С уусан хүмүүс , уугаагүй хүмүүсээс 300 хоног илүү амьдарсан байна. Бүх хүмүүсийн 7% нь 600 хоног амьдарсан . Уг туршилтад 500 гаруй хүн оролцжээ. Витамин С уусан хүмүүсийн ерөнхий байдал сайжирч , хоолондоо дуртай болж , өвчин намдаах эмээ бага хэрэглэдэг болсон байсан байна. Канадын психиатрын эмч Abram Hoffer 134 хүн дээр уг туршилтыг давтжээ. ( сэтгэцийн эмгэг эмчилдэг эмч яагаад хавдар эмчлэх болов гэвэл , хавдартай хэдхэн сарын нас үлдсэн гэдгээ сонсоод шоконд орсон хүмүүс нэг хэсэгтээ шокноосоо гарч чаддаггүй юм байна, тэгэхээр нь өрхийн эмч нь психиатрын эмч рүү явуулдаг ) ингэж ирсэн хүмүүст витамин эмчилгээ санал болгоход 30-д хүн татгалзаж, 90-д хүн зөвшөөрч түүний санал болгосон эмчилгээг хэрэглэхээр болжээ. Ингээд витамин уусан хүмүүс , уугаагүй хүмүүсээс 16 дахин илүү хоног амьд байсан ба зарим нь бүр 5 жил амьдарсан байна. Тэр өвчтөнүүддээ өдөр бүр 12 гр витамин С , витамин Е, витамин В комплекс , витамин В 3, витамин А, селен, магни, кальци уух , нүүрс усгүй хоол идэх зөвлөгөө өгчээ. Нөгөө витаминаас татгалзсан хүмүүс хэдхэн сар амьдарсан байна. Үүнийгээ тэр 1990 онд " Journal of Orthomolekular Medicine " сэтгүүлд хэвлүүлсэн байна. Үүнээс гадна витамин С колагений синтезийг идэвхжүүлж судасны ханыг хатуурахаас хамгаалдаг. Ө/х витамин С байхгүй бол колаген бий болох ямарч боломжгүй. Витамин С нь 3 -глицеридийн хэмжээг багасгаж , HDL-н хэмжээг нэмэгдүүлдэг. Үүгээрээ шигдээсээр өвчлөхөөс сэргийлэх ба шигдээсээр өвдсөн хүмүүсийг дахин шигдээс болохоос хамгаалдаг . С витамин бөөрөнд чулуу үүсгэдэг гэж хүмүүсийг айлгадаг, би хувьдаа үүнд итгэдэггүй гэхдээ юм баримттай нь дээр гээд судалгаа хайлаа , оллоо. -Mc Cormick 1946 онд витамин С бөөрөнд чулуу үүсэхээс хамгаалдаг гэж судалгаагаар баталжээ. -Robert F. Cathcart 1969 оноос 2006 он хүртэл 25000 өвчтөн С витаминаар эмчилсэн. Витамин С -р хүн эмчлэхээсээ өмнө бөөрөнд чулуу үүсгэдэг гэж сонсож байсан учир үүнийг ор үндэсгүй гэдгийг батлахын тулд С витаминаар эмчлүүлсэн бүх хүмүүсээ бөөрний чулуу үүссэн эсэхийг шалгадаг байв. Түүний өвчтөнүүдээс бөөрний чулуутай болсон хүн байхгүй. Зөвхөн 2 өвчтөн витамин С -ээ 500 мг -с бага болгосон тул жижиг чулуу үүссэн байсан ба Свитамины дозыг нэмээд магни, В6 нэмж өгөөд чулуугүй болсон ба дахин чулуу үүсээгүй гэнэ. Өөр нэг судалгаа: витамин С тогтмол уудаг 85557 эмэгтэйг 14 жил ажиглахад ямарч чулуу үүсээгүй байв. Бас нэг судалгаагаар 45251 эрэгтэй хүмүүст доод тал нь 1,5 гр витамин С өгөөд ажиглахад витамин С уусан хүмүүст бөөрний чулуу үүсдэггүй юм байна гэж гарчээ. Тэгэхээр бид нар чулуутай болно гэж айх шаардлага алга. Өнөөдөр хятад улс дэлхийн натурал витамин С -ний. 80 % -г үйлдвэрлэж байна. Их тунгаар судсаар хийдэг витамин С Аскорбиниансод гэдэг нэртэй. Энэ нь химийн шинж чанарын хувьд давс юм, тэгэхээр их хэмжээтэй хийхэд биеийн РН -г өөрчилдөггүй юм байна. 1гр аскорбиниансод =0,889 гр аскорбины хүчил+сод. Короновирустай холбоотойгоор витамин Сдархлаа сайжруулсан жишээ дахин бичие: витаминС их уудаг хүмүүсийн дархлааны IgG, IgM эсүүд нь олширдог, эдгээр эсүүд биед байгаа гаднын биетийг олоод устгах тушаал өгдөг эсүүд юм. Өөр нэг судалгаа: залуу хүмүүсийн лимфоцитийг тоолоод дараа нь 3 хоног 5 гр витаминС өгөхөд лимфоцит 80% олон болсон байв, 10гр витамин С 3 хоног өгөхөд лимфоцит 3 дахин олон болсон, 18гр витамин С өгөхөд лимфоцит 4 дахин олон болсон байв . Лимфоцит бол гаднын эсийг шууд устгадаг эс . Тиймээс Кленнер эмч 50-д онд хэлж байсан шиг том хүн 10-15гр витамин С уувал энэ короногоос айхгүй байж болохнээ.


Үзсэн: 331