Манай цахим хуудсанд тавтай морил


Монгол улсын эмчилгээний практикт олон улсад хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн шинэ эмийг нэвтрүүлэх, эмзүйн салбарт шинэ техник технологи НОУ ХАУ нэвтрүүлнэ.
МОН ENG

Витамин Д3 дутагдалаас хэрхэн сэргийлэх вэ?

Витамин Д гэж юу вэ?

Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.

Витамин Д-г хаанаас авах вэ?

  • Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр
  • Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр
  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.

Манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.

Витамин Д-н дутагдалд орох эрсдэлтэй бүлгүүд:

  • Хөхний сүүгээр хооллодог нярай: 1 литр хөхний сүүнд 15-50 ОУН витамин Д агуулагддаг учраас витамин Д-ийн хэрэгцээг хангах боломжгүй гэж үздэг.
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
  • Өнгөт арьстан
  • Өндөр настан. Өндөр настай хүмүүсийн хувьд арьс витамин Д нийлэгжүүлэх чадвараа алддаг бөгөөд дотоод орчинд ихэнх цагийг өнгөрөөдөг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.
  • Нарны гэрлээс хязгаарлагдмал хүмүүс. Нарны гэрэлд бага гардаг ажил мэргэжилтэй хүмүүс, шашны улмаас урт хувцас өмсдөг хүмүүс
  • Ходоод гэдэсний тайруулах мэс засалд орсон болон төрөлхийн хоол хүнсний шимэгдэлт алдагдалтай хүмүүс витамин Д-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй.

Дараах тохиолдолд витамин Д уухыг хориглоно.

  • Бөөрний архаг өвчтэй
  • А витамин уусан бол 14 хоногийн хугацаанд уухгүй байх
  • Цусан дах Д витамины хэмжээ их байгаа тохиолдолд
  • Цусан дах кальцийн хэмжээ их байгаа үед
  • Зуны улиралд буюу 6-9 сард уухгүй.
  • Иймд та цусан дахь витамин Д-гээ шалгуулсны дараагаар эмчийн зөвлөсөн тунгаар витамин Д-гээ хэрэглээрэй.

Девит-3  30.000 ОУН/мл  туншилтай тарилгын уусмал

Идэвхт бодис:  1мл ампулд 7,5мг (300.000 ОУН) витамин Д3 агуулагдана.

(хонины ноосонд агуулагдах ланолиноос гарган авсан)

Туслах бодисууд: Бутилжсэн гидрокситолуол, наран цэцгийн үрийн тос

Хэрэглэх заалт:

  • ДЕВИТ-3  нь цайвар шар өнгөтэй, өвөрмөц үнэртэй 1 мл туншилтай  тосон уусмал юм. Хайрцаг бүрт 1мл-ийн  хэмжээтэй 50 эсвэл 100 ширхэг туншил агуулагдана. Нэг мл туншил тус бүрт витамин Д3 идэвхт бодисыг агуулна.
  • ДЕВИТ-3  бэлдмэлийг зөвхөн ходоод гэдэсний замын шимэгдэлт алдагдах эмгэгтэй витамин Д-н дутагдалтай өвчтөнүүдэд  хэрэглэнэ. 

Хэрэглэх арга: Девит 3-ыг булчинд тарьж хэрэглэхийг зөвлөдөг  хэдий ч кальци бага шимэгддэг булчинд тарьж хэрэглэх ёстой.

ДЕВИТ-3  50.000 ОУН/15мл  дусал

Идэвхтэй бодис: 15 мл  (нийт савлагаа) савлагаа бүрт 1,25мг=50000 ОУН витамин Д3 агуулагдана.

(хонины ноосонд агуулагдах ланолиноос гарган авсан)

Туслах бодисууд: Бутилжсэн гидрокситолуол, наран цэцгийн үрийн тос

Хэрэглэх заалт:

ДЕВИТ-3 нь Витамин  Д3-г идэвхт байдлаар агуулдаг. Витамин  Д3-г хонины ноосонд агуулагдах ланолиноос гарган авсан.

• ДЕВИТ-3 нь 20мл-ийн шилэн саванд дусаагуурын хамт савлагдсан.

• ДЕВИТ-3-г витамин Д-гийн дутагдлыг эмчлэх, нөхөх ,урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ .

Хэрэглэх арга: ДЕВИТ-3-г амаар ууж хэрэглэнэ.Амаар ууж хэрэглэх нь хөхөөр хооллож буй хүүхдүүд эсвэл тариагаар хэрэглэх боломжгүй хүмүүст тохиромжтой . Хөхөөр хооллодог хүүхдүүдэд нэмэлт тэжээлд нь хольж хэрэглэж болно.

Шинэ төрсөн нярай 400 ОУН/хоног

1 сараас – 1настай 400 ОУН/хоног

1-10 настай 400-800* ОУН/хоног

11-18 настай 400-800* ОУН/хоног

Насанд хүрэгчид 600-1500 ОУН/хоног

-1000 ОУН хүртэл нэмж болно

6-8 долоо хоног хүртэл хэрэглэж болно

Хэрвээ долоо хоногт нэг удаа хэрэглэхээр бол 50000 ОУН тунг 6-8 долоо хоног 


Үзсэн: 139